Actions
Эдвард Тулейны Адал Явдалт Аялал
Ном
#269785
Price section
Үнэ
24,900₮
Үнэ
24,900₮
The Miraculous Journey of Edward Tulane
Зарим аялал биднийг дэлхийгээр аялуулдаг бол зарим нь зүрх сэтгэлийг маань өөрчилдөг.
Эрт урьд цагт Эдвард Түлэйн хэмээх тансаг хувцастай, шаазан нүүртэй нэгэн тоглоомон туулай амьдардаг байжээ. Тэр ярьж, хөдөлж чаддаггүй ч харж, сонсож чаддаг байв. Эдвард өөртөө, эзэндээ болон амьдардаг гэртээ тун сэтгэл хангалуун нэгэн байлаа.
Гэвч нэгэн өдөр гэнэтийн явдал тохиолдож, Эдвард хайртай эзнээсээ хагацан, алс холын ер бусын аялалд гарна...
Энэ аялалд тэрээр олон хүнтэй учирч, баяр баясгалан, хагацал, ганцаардал, хайр энэрлийг мэдэрнэ. Харин аялалынхаа туршид Эдвард нэгэн чухал зүйлийг ойлгох болно. Тэр бол хайрлана гэдэг зүрх сэтгэлээ нээж, бусдын төлөө санаа тавьж сурах явдал юм.
Энэ бол хайр, нөхөрлөл, итгэл найдварын үнэ цэнийг өгүүлэх сэтгэл хөдөлгөм түүх юм.
Кэйт ДиКамилло (Kate DiCamillo) бол дэлхийн өнцөг булан бүрийн хүүхэд багачуудын хайртай, олон шагнал хүртсэн Америкийн хүүхдийн зохиолч юм.
Түүний алдартай бүтээлүүдээс:
The Tale of Despereaux — Ньюберигийн одонгийн эзэн
Because of Winn-Dixie — Ньюберигийн өргөмжлөл хүртсэн бүтээл
The Tiger Rising — Үндэсний номын шагналын эцсийн шатанд шалгарсан
Mercy Watson цуврал
The Magician’s Elephant
Эдвард Түлэйнийн тухай энэхүү түүх нь зохиолчийн Зул сарын баяраар бэлгэнд авсан тоглоомон туулайтай холбоотой зүүднээс нь сэдэвлэн бүтжээ.
The New York Times Book Review — Оны онцлох ном
Parents’ Choice Gold Award — Алтан шагналт бүтээл
“ДиКамилло бол бусдын төдийлөн анзаардаггүй жижиг зүйлсийг ч олж харж, уран яруу өгүүлж чаддаг торгон мэдрэмжтэй зохиолч. Ганцхан удаа унших хангалтгүй.”
— The New York Times Book Review
“Энэ ном сонгодог бүтээлийн тавиур дээр залрах эрхтэй. Уран чадварлаг өгүүлэмж, яруу тансаг бичиглэл нь уншигчдыг эрхгүй татна.”
— Cleveland Plain Dealer
“Ахин дахин уншаад л баймаар.”
— Boston Globe
“Гайхалтай, уянгалаг, сэтгэл хөдөлгөм түүх.”
— Denver Post
“Жихүүн шөнөөр жингэнэх хонхны дуу мэт сэтгэлд тодхон цуурайлж, итгэлийн галыг өрдөх ховорхон, сайхан ном.”
— San Diego Union-Tribune
23,920 ₮
29,900 ₮
23,920 ₮
29,900 ₮
23,920 ₮
29,900 ₮
23,920 ₮
29,900 ₮
23,920 ₮
29,900 ₮
ном
ном
ном
23,920 ₮
29,900 ₮
23,920 ₮
29,900 ₮
23,920 ₮
29,900 ₮