Actions
Тархиа хурцалъя
Ном
#9789919042592
Price section
Үнэ
34,900₮
Үнэ
34,900₮
Тархи хэрхэн ажилладаг вэ? Ой тогтоолт, сэтгэн бодох чадвараа хэрхэн сайжруулж, насан туршдаа тархиа эрүүл байлгах вэ?
Хүний биеийн хамгийн гайхамшигтай эрхтэн болох тархи бидний бодол, мэдрэмж, ой тогтоолт, шийдвэр гаргалт гээд амьдралын бүхий л үйл явцыг удирддаг. Харин бид тархиныхаа талаар хэр ихийг мэддэг бол?
Жэймс Гүүдвиний “Тархиа хурцалъя” ном нь тархи хэрхэн ажилладаг, түүний гайхамшигт чадавхыг хэрхэн хөгжүүлж, эрүүл мэндийг нь насан туршдаа хамгаалах талаар шинжлэх ухааны сүүлийн үеийн судалгаа, сонирхолтой баримт, өдөр тутмын амьдралд хэрэгжүүлэх практик зөвлөгөөнд тулгуурлан өгүүлжээ.
Энэхүү номоос та ой тогтоолт, анхаарал төвлөрөл, сэтгэн бодох чадвараа сайжруулах, тархины үйл ажиллагаанд нөлөөлдөг амьдралын хэв маягийн хүчин зүйлсийг ойлгох, нас ахих тусам тархины эрүүл мэндээ хэрхэн хамгаалах талаар хэрэгтэй мэдлэг олж авна.
Тархиа эрүүл, идэвхтэй байлгахын тулд заавал томоохон өөрчлөлт хийх шаардлагагүй. Өдөр тутмын зөв дадал, жижиг алхмууд ч тархины эрүүл мэндэд чухал нөлөөтэй. Тархиа таньж мэдэх, хөгжүүлэхэд хэзээ ч оройтохгүй.
Жэймс Гүүдвин (James Goodwin) нь хүний биологи, физиологи, тархины эрүүл мэнд, насжилтын чиглэлээр мэргэшсэн судлаач, эрдэмтэн юм.
Тэрээр Лоубороугийн их сургуульд хүний биологийн чиглэлээр магистрын зэрэг, Эксетерийн их сургуулийн Анагаах ухааны сургуулиас докторын зэрэг хамгаалсан.
Жэймс Гүүдвин нь Их Британийн ахмад настны эрүүл мэнд, насжилтын судалгааны байгууллагуудад удирдах албан тушаал хашиж байсан бөгөөд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөх баг болон Тархины эрүүл мэндийн дэлхийн зөвлөлд ажиллаж байсан туршлагатай.
Тэрээр шинжлэх ухааны нарийн төвөгтэй судалгаа, мэдлэгийг хүн бүрд ойлгомжтой, сонирхолтой байдлаар хүргэж, тархины эрүүл мэнддээ ухамсартайгаар анхаарах боломжийг уншигчдад олгохыг зорьдог.
багц
51,840 ₮
64,800 ₮
багц
51,840 ₮
64,800 ₮
багц
51,840 ₮
64,800 ₮

ном
23,920 ₮
29,900 ₮

ном
23,920 ₮
29,900 ₮

ном
23,920 ₮
29,900 ₮