Аюулгүй байдал, нууцлал
1. Оюуны өмч ба зохиогчийн эрх
- Өмчлөх эрх: Solmon.mn цахим худалдааны системийн лого, нэр, загвар болон бусад контент нь “Кашмия” ХХК-ийн өмч байх ба систем дэх бараа бүтээгдэхүүний албан ёсны брэнд тэмдэгтүүд нь тухайн брэнд эзэмшигчдийн өмч болно.
- Ашиглах хориг: Вэбсайтын лого, нэр, загвар, контентыг зөвшөөрөлгүйгээр хуулах, олшруулах, дуурайх болон бусад ямар ч зорилгоор ашиглахыг хатуу хориглоно.
2. Системийн аюулгүй байдал ба нууцлал
- “Кашмия” ХХК нь Solmon.mn вэбсайтын хэвийн ажиллагаа, тасралтгүй байдал, аюулгүй ажиллагаа болон хэрэглэгчдийн хувийн мэдээллийн нууцлалыг бүрэн хариуцна.
3. Хэрэглэгчийн үүрэг ба хариуцлага
- Мэдээллийн үнэн зөв байдал: Хэрэглэгч системд бүртгүүлсэн болон захиалга хийхдээ ашигласан өөрийн мэдээллийн үнэн зөв, бодит байдлыг бүрэн хариуцна.
- Бүртгэлийн нууцлал: Хэрэглэгч Solmon.mn системд нэвтрэх цахим шуудан (email) болон нууц үгээ бусдад дамжуулахгүй байх, өөрийн бүртгэлийг аливаа эрсдэлээс сэргийлэх үүрэгтэй.
- Хариуцлага хүлээхгүй нөхцөл: Нууцлалаа хамгаалах үүргээ биелүүлээгүй буюу хангалтгүй биелүүлсний улмаас хэрэглэгчид учирсан аливаа хохирлыг “Кашмия” ХХК хариуцахгүй.
4. Худалдан авалт ба хүргэлтийн боломж
- Захиалгын тоо хэмжээ: Хэрэглэгч нэгэн зэрэг хэдэн ч худалдан авалт, захиалга хийх боломжтой.
- Хүргэлтийн хаяг: Хэрэглэгч худалдан авсан бараа бүтээгдэхүүнээ өөрийн сонголтоор гэрийн эсвэл байгууллага, албан газрын хаягаар хүргүүлэн авах боломжтой.
5. Санал хүсэлт илэрхийлэх эрх
- Хэрэглэгч вэбсайт болон үйлчилгээний талаарх санал гомдол, шинэ санаа, шинэ бараа борлуулах хүсэлт, шүүмж зэргийг чөлөөтэй илэрхийлэх, илгээх бүрэн эрхтэй.
