Төлбөрийн нөхцөл
1. Захиалга баталгаажуулалт ба мэдээлэл хүргэх
- Захиалгын мэдээлэл: Захиалга хийгдсэн даруйд хэрэглэгчид захиалгын баталгаажуулах хуудас болон цахим мэдэгдэл очно. Систем нь захиалгын нийт дүн, төлбөр төлөх хэлбэр, хүлээн авагч байгууллагын нэр, дансны дугаар зэрэг шаардлагатай мэдээллийг ойлгомжтой байдлаар харуулна.
- Захиалгын дугаар: Захиалга бүр дахин давтагдашгүй дарааллын дугаартай байх бөгөөд хэрэглэгч "Миний бүртгэл" хэсгээс захиалгын төлөв болон дэлгэрэнгүй мэдээллийг тухай бүр харах боломжтой.
- Баталгаажих нөхцөл: Solmon.mn систем нь захиалгын нийт үнийн дүнг 100% урьдчилан хүлээн авснаар захиалга автоматаар албан ёсоор баталгаажсанд тооцогдоно.
2. Төлбөр төлөх ба захиалга цуцлах, өөрчлөх
- Төлбөр төлөх хугацаа: Хэрэглэгч захиалга үүсгэснээс хойш 48 цагийн дотор зааврын дагуу төлбөрийг заагдсан дансанд бүрэн шилжүүлэх шаардлагатай.
- Өөрчлөлт ба цуцлалт: Төлбөр хийгдэхээс өмнөх 48 цагийн хугацаанд хэрэглэгч захиалгаа өөрчлөх, цуцлах болон шийдвэрээ эргэн харах бүрэн боломжтой.
- Төлбөр төлөгдсөний дараах нөхцөл: Захиалгын төлбөр нэгэнт хийгдэж баталгаажсан тохиолдолд захиалгыг цуцлах, буцаах, төлбөр эргүүлэн авах боломжгүй.
3. Барааны сонголт ба хэрэглэгчийн хариуцлага
- Мэдээлэлтэй танилцах: Хэрэглэгч захиалга өгөхөөсөө өмнө системд байршуулсан барааны дэлгэрэнгүй танилцуулга, брэндийн нэр, бүтээгдэхүүний код, үзүүлэлтийг сайтар судлах шаардлагатай.
- Буцаалт хийгдэхгүй нөхцөл: Хэрэглэгч мэдээлэлтэй дутуу танилцсаны улмаас хүргэгдэн ирсэн бараанаас татгалзах, буцаах хүсэлтийг Solmon.mn систем хүлээн авах боломжгүй. (Захиалга өгөх болон төлбөр төлөх хоорондох 48 цагийн хугацаа нь хэрэглэгчид тухайн барааны талаар бусад эх сурвалж, хэрэглэгчдийн сэтгэгдлийг нэмж судлах боломжийг олгож байгаа болно.)
4. Бараа солих ба хохирол барагдуулах
- Үйлдвэрийн доголдол болон зөрүү: Захиалсан барааны загвар зөрсөн эсвэл үйлдвэрийн/тээвэрлэлтийн явцад үүссэн гэмтэлтэй ирсэн тохиолдолд Solmon.mn систем нь тухайн барааг ижил бараагаар солиулах эсвэл төлбөрийг буцаан олгох сонголтыг хэрэглэгчид олгоно.
- Тээвэрлэлтийн аюулгүй байдал: Бараа захиалгын тээвэрлэлтийг мэргэжлийн байгууллага хариуцан гүйцэтгэх бөгөөд тээвэрлэлтийн явцад гэмтэл үүссэн тохиолдолд дээрх нөхцөлийн дагуу барааг солих эсвэл төлбөрийг шийдвэрлэнэ.
