Solmon.mn цахим худалдааны систем нь “Кашмия” ХХК-ийн албан ёсны вэбсайт бөгөөд энэхүү Үйлчилгээний нөхцөл нь тус цахим хуудаснаас мэдээлэл авах, үйлчлүүлэх болон худалдан авалт хийхтэй холбогдон үүсэх Та ба “Кашмия” ХХК хоорондын харилцааг зохицуулна.
Хэрэглэгч Solmon.mn цахим худалдааны системийн Үйлчилгээний нөхцөлтэй бүрэн танилцаж, зөвшөөрснөөр тус вэбсайтаар худалдан авалт хийх, үйлчилгээ авах эрхтэй болно.
Solmon.mn системд байршсан бараа бүтээгдэхүүн нь дараах 2 төрөлтэй байна:
Бэлэн бараа: Агуулахад бэлэн байгаа, шууд хүргэгдэх бараа;
Урьдчилсан захиалгын бараа: Захиалгын дагуу үйлдвэрээс нийлүүлэгдэх бараа.
Үйлдвэрээс нийлүүлэгдэх барааны тээвэрлэлт, хил, гаалийн үйл ажиллагаа болон цаг агаарын байдлаас шалтгаалан хүргэлтийн хугацаа саатах тохиолдолд бид Хэрэглэгчид тухай бүр нэн даруй мэдээлэх болно.
Solmon.mn цахим худалдааны систем нь насанд хүрэгчдэд үйлчлэх зориулалттай. Насанд хүрээгүй иргэн (хүүхэд) нь эцэг эх, асран хамгаалагчийн хамт тус үйлчилгээний нөхцөлийн дагуу худалдаа, үйлчилгээ авах боломжтой.
Энэхүү Үйлчилгээний нөхцөлийн хэрэгжилтэд “Кашмия” ХХК болон Хэрэглэгч (захиалагч) хамтран хяналт тавина.
Хэрэглэгч Та Solmon.mn цахим худалдааны системийг ашиглан 24 цагийн аль ч үед, өөрт тохиромжтой цагтаа, хэдэн ч удаа захиалга хийх боломжтой.
Баталгаажих: Захиалга хийснээс хойш 24 цагийн дотор зааврын дагуу төлбөрийг бүрэн шилжүүлснээр Таны захиалга албан ёсоор баталгаажина.
Автоматаар цуцлагдах: Төлбөр 48 цагийн дотор манай дансанд оролгүй хугацаа хэтэрсэн тохиолдолд захиалга автоматаар цуцлагдахыг анхаарна уу.
Дахин сэргээхгүй: Цуцлагдсан захиалгыг дахин сэргээх боломжгүй тул Та хүссэн үедээ шинээр захиалга үүсгэх боломжтой.
Хариуцлага: Заагдсан хугацаанд төлбөрөө шилжүүлээгүйгээс үүдэн захиалга цуцлагдсан тохиолдолд “Кашмия” ХХК ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болно.
Харилцагчийн үйлчилгээ: Хэрэглэгч Та ажлын өдрүүдэд ажлын цагаар утсаар холбогдон холбогдох мэдээллийг цаг алдалгүй авах боломжтой.
Захиалга баталгаажих: Төлбөр албан ёсны дансанд зааврын дагуу бүрэн шилжиж, барааны үлдэгдэл хүрэлцээтэй байснаар захиалга баталгаажсанд тооцоно.
Мэдэгдэл илгээх: Захиалга хийх, төлбөр гүйцэтгэх болон бараа хүргэлтийн явц бүрт Таны бүртгүүлсэн цахим шуудан болон гар утсанд мэдээлэл илгээгдэх болно.
Хүргэлтийн хугацаа: Төлбөр баталгаажсан өдрөөс эхлэн бэлэн барааг хүргэх хугацаа:
Улаанбаатар хот дотор: 24–48 цаг
Хөдөө, орон нутагт: 48–96 цаг
Жич: Бүх төрлийн хүргэлт амралтын өдрүүдэд хийгдэхгүй болохыг анхаарна уу.
Давагдашгүй хүчин зүйл: Цаг агаарын хүндрэл, бүх нийтийн амралтын өдрүүд, хил гаалийн саатал болон бусад давагдашгүй хүчин зүйлсийн улмаас тээвэрлэлт саатсан тохиолдолд бид Танд нэн даруй мэдэгдэх болно.
Барааны төрөл, хэлбэр, жин, овор хэмжээнээс шалтгаалан захиалга болон хүргэлтийн хугацаа харилцан адилгүй байж болно.
Захиалгын мэдээлэл: Захиалга хийгдсэн даруйд хэрэглэгчид захиалгын баталгаажуулах хуудас болон цахим мэдэгдэл очно. Систем нь захиалгын нийт дүн, төлбөр төлөх хэлбэр, хүлээн авагч байгууллагын нэр, дансны дугаар зэрэг шаардлагатай мэдээллийг ойлгомжтой байдлаар харуулна.
Захиалгын дугаар: Захиалга бүр дахин давтагдашгүй дарааллын дугаартай байх бөгөөд хэрэглэгч "Миний бүртгэл" хэсгээс захиалгын төлөв болон дэлгэрэнгүй мэдээллийг тухай бүр харах боломжтой.
Баталгаажих нөхцөл: Solmon.mn систем нь захиалгын нийт үнийн дүнг 100% урьдчилан хүлээн авснаар захиалга автоматаар албан ёсоор баталгаажсанд тооцогдоно.
Төлбөр төлөх хугацаа: Хэрэглэгч захиалга үүсгэснээс хойш 48 цагийн дотор зааврын дагуу төлбөрийг заагдсан дансанд бүрэн шилжүүлэх шаардлагатай.
Өөрчлөлт ба цуцлалт: Төлбөр хийгдэхээс өмнөх 48 цагийн хугацаанд хэрэглэгч захиалгаа өөрчлөх, цуцлах болон шийдвэрээ эргэн харах бүрэн боломжтой.
Төлбөр төлөгдсөний дараах нөхцөл: Захиалгын төлбөр нэгэнт хийгдэж баталгаажсан тохиолдолд захиалгыг цуцлах, буцаах, төлбөр эргүүлэн авах боломжгүй.
Мэдээлэлтэй танилцах: Хэрэглэгч захиалга өгөхөөсөө өмнө системд байршуулсан барааны дэлгэрэнгүй танилцуулга, брэндийн нэр, бүтээгдэхүүний код, үзүүлэлтийг сайтар судлах шаардлагатай.
Буцаалт хийгдэхгүй нөхцөл: Хэрэглэгч мэдээлэлтэй дутуу танилцсаны улмаас хүргэгдэн ирсэн бараанаас татгалзах, буцаах хүсэлтийг Solmon.mn систем хүлээн авах боломжгүй. (Захиалга өгөх болон төлбөр төлөх хоорондох 48 цагийн хугацаа нь хэрэглэгчид тухайн барааны талаар бусад эх сурвалж, хэрэглэгчдийн сэтгэгдлийг нэмж судлах боломжийг олгож байгаа болно.)
Үйлдвэрийн доголдол болон зөрүү: Захиалсан барааны загвар зөрсөн эсвэл үйлдвэрийн/тээвэрлэлтийн явцад үүссэн гэмтэлтэй ирсэн тохиолдолд Solmon.mn систем нь тухайн барааг ижил бараагаар солиулах эсвэл төлбөрийг буцаан олгох сонголтыг хэрэглэгчид олгоно.
Тээвэрлэлтийн аюулгүй байдал: Бараа захиалгын тээвэрлэлтийг мэргэжлийн байгууллага хариуцан гүйцэтгэх бөгөөд тээвэрлэлтийн явцад гэмтэл үүссэн тохиолдолд дээрх нөхцөлийн дагуу барааг солих эсвэл төлбөрийг шийдвэрлэнэ.
Үнэгүй хүргэлт: Энгийн үед хэрэглэгчийн захиалгын дүн 100,000 төгрөгөөс дээш байвал Улаанбаатар хот дотор хүргэлт үнэ төлбөргүй хийгдэнэ. (Жич: Хямдралтай урамшууллын үеэр бүх хүргэлт төлбөртэй байхыг анхаарна уу.)
Өөрийн биеэр авах: Хэрэглэгч захиалга хийхдээ хүргэлтгүй сонголт хийсэн тохиолдолд бараа бэлэн болмогц өөрийн биеэр ирж хүлээн авна.
Хот доторх хүргэлт нь дараах газарзүйн хязгаарын хүрээнд хийгдэнэ:
Баруун чиглэл: СХД, Таван шарын автобусны эцсийн буудал хүртэл;
Хойд чиглэл: СБД, 7 буудал хүртэл;
Зүүн чиглэл: БЗД, Улиастайн уулзвар хүртэл;
Урд чиглэл: ХУД, Зайсан, Яармаг, Нисэх гэсэн цэгүүдээр тус тус хязгаарлагдана.
Дээр заасан бүсчлэлийн хязгаараас гадагш буюу орон нутаг руу хүргүүлэх тохиолдолд тухайн чиглэлд үйл ажиллагаа явуулдаг тээвэр, шуудангийн байгууллагаар хүргүүлж болно.
Үйлчилгээний хөлс болон барааны бүрэн бүтэн байдлыг хариуцах үүргийг хэрэглэгч бүрэн хүлээнэ.
Үнэн зөв мэдээлэл: Хэрэглэгч хүргүүлэх хаяг, холбоо барих утасны дугаараа үнэн зөв, тодорхой бөглөх үүрэгтэй бөгөөд буруу мэдээллээс үүдэн гарах нэмэлт зардал, алдагдлыг хэрэглэгч өөрөө хариуцна.
Хүргэлтийн бэлэн байдал: Хүргэлт хийгдэх үед утсаа нээлттэй байлгаж, заасан хаяг дээр байх шаардлагатай. Хүргэлтийн хаяг хойно нь өөрчлөгдсөн тохиолдолд нэмэлт хүргэлтийн хөлс тооцогдоно.
Худалдан авалт болон хүргэлтийн явцтай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл бүртгүүлсэн цахим шуудан болон гар утсанд тогтмол илгээгдэх ба хэрэглэгч систем дэх "Миний захиалгууд" хэсгээс хэдийд ч шалгах боломжтой.