Actions
Кэйгийн анатоми
ном
#9789919062712
Хямдрал дуусахад
Price section
Хямдарсан үнэ
23,920₮20%
Хэмнэлт: 5,980 ₮
Үндсэн үнэ
29,900₮
Хямдрал дуусахад
Хямдарсан үнэ
23,920₮20%
Хэмнэлт: 5,980 ₮
Үндсэн үнэ
29,900₮
Kay’s Anatomy
Хүний биеийн дотор юу болдог вэ? Бид яагаад найтаадаг, зүүдэлдэг, инээдэг бас уйлдаг вэ? Хүний биеийн тухай хамгийн сонирхолтой нууцуудыг мэдэхэд бэлэн үү?
Хүний бие бол гайхамшигтай, бас төсөөлөхийн аргагүй сонин үйл явдлаар дүүрэн ертөнц. Бидний өдөр тутамдаа анзаардаггүй энэ бүхнийг хөгжилтэй, хошин байдлаар тайлбарлавал ямар байх бол?
Өмнө нь эмчээр ажиллаж байсан Адам Кэйгийн “Кэйгийн анатоми” ном нь хүний биеийн бүтэц, эрхтэн тогтолцоо, тэдгээрийн үйл ажиллагааг 14 бүлэгт багтаан, шинжлэх ухааны мэдлэгийг хөгжилтэй баримт, хошин тайлбар, сонирхолтой жишээгээр баяжуулан хүргэжээ.
Энэ номоос хүүхдүүд хүний биеийн эрхтэн бүр хэрхэн ажилладаг, тархи биднийг хэрхэн удирддаг, хоол хүнс биед хэрхэн боловсруулагддаг, яагаад бид зүүдэлж, инээж, найтаадаг зэрэг өдөр тутамдаа гайхдаг олон асуултын хариултыг олж мэднэ.
Номын хамгийн онцлог нь шинжлэх ухааны нарийн мэдлэгийг хэзээ ч уйтгартай болгохгүйд оршино. Уншигчдад хичээл дээр сууж байгаа мэт бус, харин бүхнийг мэддэг, хөгжилтэй, алиа ахтайгаа сонирхолтой яриа өрнүүлж байгаа мэт мэдрэмж төрүүлнэ.
Инээд хөөр, гайхшрал, шинэ мэдлэгээр дүүрэн энэхүү ном хүүхэд бүрийн шинжлэх ухааны ертөнцөд хөл тавих сонирхлыг төрүүлэх болно!
Адам Кэй (Adam Kay) нь Их Британийн зохиолч, хошин урлагийн уран бүтээлч бөгөөд өмнө нь эмчээр ажиллаж байсан туршлагатай.
Анагаах ухааны салбарт ажиллаж байсан туршлага, мэдлэгээ хошин өгүүлэмжтэй хослуулан бүтээл туурвидаг тэрээр уншигчдад шинжлэх ухаан, хүний биеийн тухай ойлголтыг энгийн, хөгжилтэй байдлаар хүргэдгээрээ алдартай.
Түүний анхны бестселлер бүтээлүүдийн нэг болох “Кэйгийн анатоми” нь дэлхий даяар олон уншигчийн сонирхлыг татаж, хүүхэд багачуудын шинжлэх ухаанд дурлах хүслийг өдөөсөн бүтээл юм.
Адам Кэйгийн бүтээлүүдийн гол онцлог нь мэдлэгийг инээд хөөртэй хослуулж, уншигчдад шинэ зүйл сурахыг таашаал болгоход оршдог.
Номын эхний 30 хуудсыг үнэгүй унших боломжтой.