Actions
Магни Хүүхдийн нойрны лосьон
Биеийн лосьон
#5060148522258
Ерөнхий мэдээлэл
- Хэмжээ
- 135ml
- Хүйс
- unisex
- Насны ангилал
- kids
- Ерөнхий өнгө
- white
Price section
Үнэ
68,900₮
Үнэ
68,900₮
BetterYou Magnesium Sleep Lotion Junior – Хүүхдийн Нойр Дэмжих Магнийн Лосьон (180мл)
Хүүхдийн ядарсан булчинг суллаж, мэдрэхүйг намдаан, илүү гүн бөгөөд тайван унтахад туслах зорилгоор тусгайлан гаргасан хүүхдийн магнийн биеийн лосьон. Хүүхдийн эмч нараас санал болгодог бөгөөд дерматологийн болон арьсны сорилтоор эмзэг арьсанд бүрэн тохиромжтой нь баталгаажсан. Арьсанд түргэн шингэх Zechstein Inside® цэвэр магнийн хлорид нь лаванда болон балжингарамын цэцгийн тостой хослон тархийг амрааж, хүүхдийн биеийг нойронд байгалийн аргаар бэлтгэнэ.
Яагаад BetterYou Kids Sleep Lotion-ийг сонгох хэрэгтэй вэ?
Хүүхдэд Аюулгүй & Эмзэг Арьсанд Тохиромжтой: Арьсны сорилтоор туршигдсан, хүүхдийн эмч нар санал болгодог зөөлөн найрлагатай.
Байгалийн Гаралтай Нойрны Туслах: Лаванда болон балжингарам (chamomile) цэцгийн эфирийн тосны хослол нь хүүхдийн мэдрэлийн системийн үйл ажиллагааг намжааж, тархийг амраан тайвшруулна.
Булчин Суллах & Алжаал Тайлах: Идэвхтэй хөдөлгөөнтэй өдрийн дараах чилсэн булчинг суллаж, биеийг тайвшруулна.
Арьсанд Шууд Шинэгдэнэ: Нэн дариу шингэж, тослог үлдэгдэл үлдээхгүйгээр чийгшүүлж, арьсны нүх сүвээр магнийг эсийн түвшинд шууд хүргэнэ.
Цэвэр & Аюулгүй Найрлага: 100% байгалийн цэвэр магнийн хлорид. Хиймэл будаг, сульфат, парабен болон химийн дүүргэгч огт агуулаагүй.
Заалт ба Насны Заалт:
Насны заалт: 1 наснаас эхлэн бага насны хүүхдүүдэд хэрэглэхэд бүрэн тохиромжтой.
1 удаагийн хэрэглээний тун (5мл): Ердөө 5мл лосьонд 37.5мг цэвэр элемент магни агуулагдана.
Савлагаа: 180мл.
Хэрэглэх Заавар:
Хэзээ хэрэглэх: Орой унтахаас 30 минутын өмнө хүүхдийн цэвэр, хуурай арьсанд түрхэж, зөөлөн иллэг хийн шингээнэ. Усанд орсны дараа арьсны нүх нээгдсэн байдаг тул шимэгдэлт нэн сайн байх болно.
Хэрхэн хэрэглэх: 5мл орчим (2-3 шахалт) лосьоныг биеийн бүх хэсэгт түрхэнэ. Хүзүү, мөр, хөл зэрэг чилж зангирсан хэсгүүдэд илүү анхаарч, шаардлагатай үед дахин түрхэж болно.
Хэрэглээний зөвлөмж: Орой бүр унтахын өмнө байнгын хэрэглээ болгон 4 долоо хоног үргэлжлүүлэн хэрэглэвэл хүүхдийн нойрны чанарт мэдэгдэхүйц ахиц гарна.
Санамж ба Анхааруулга:
Анхны мэдрэмж: Анх хэрэглэхэд арьс багахан хорсож мэдэх бөгөөд энэ нь магнийн дутагдлыг илтгэхийн зэрэгцээ арьсны нүхээр шингэлт нэн хурдан явж байгааг харуулна. Тогтмол хэрэглэснээр эхний сөрөг мэдрэмж алга болно.
Арчих боломжтой: Түрхэсний дараа зөөлөн иллэг хийж шингээх ба шаардлагатай бол үлдэгдлийг алчуураар арчиж болно.
Анхааруулга: Ил шарх, гэмтсэн арьс болон салст бүрхэвчид хүргэхээс зайлсхийнэ үү.
56,900 ₮
49,900 ₮
59,900 ₮
Ванны сүү & Ванны давс
74,900 ₮
94,900 ₮
Ванны давс
35,900 ₮
75,900 ₮
227,700 ₮
Шүршдэг витамин
75,900 ₮
Ванны давс
75,900 ₮