FAQ BY

FAQ BY

 

                             ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ, ХАРИУЛТ

ШҮРШДЭГ ВИТАМИН

 

·       Хориглосон, допингд тооцогдох орц байдаг уу?

·       Энэ асуултыг манайхаас тамирчид их асуудаг. Допинг шинжилгээнд гэнэтийн эвгүй хариу гарахгүй.

·       Би ямар тунгаар уух вэ?

·       Эхний ээлжинд эрдэс, аминдэмийн шинжилгээ өгч одоогийн түвшингээ мэдэж авч, эмчийн заавраар хэрэглэхийг зөвлөж байна. Манайд ийм ийм бүтээгдэхүүн ийм тунтай байгаа.

·       Бид Англид биеийн жин дээр үндэслэж буюу 25кг тутамд 1000IU хэрэглэхийг зөвлөдөг. Ингэхээр дундаж хүнд өдрийн 3000-4000IU зөвлөдөг. Хамгийн гол нь анх хэр дутагдалтай байснаас их шалтгаална. Монголд жишээ нь 40 гарсан эмэгтэйд өдрийн 4000IU, цэвэршсэн бол 5000IU тунг зөвлөдөг. Бид газар зүйн байршил (ихэнхидээ битүү хувцастай), хоол хүнснээс авах боломж хомс (Д витамин нь загас, баяжуулсан хүнсэнд их агуулагддаг), амьдралын хэв маяг (битүү дотор орчинд их цаг өнгөрөөдөг) зэрэг олон шалтгааны улмаас нийт хүн амын 90% гаруй нь Д витамины дутагдалтай байдаг. 

·       Хоолны өмнө хойно гэх мэт уух заалт байдаг уу

·       Шүршдэг витамин нь шингэлт өндөртэй шингэн бүтээгдэхүүн тул өдрийн хэзээд ч амруугаа цацаж хэрэглэж болдогоороо онцлог. Олон цацах тунтай бүтээгдэхүүнийг өдөрт тоогоор нь хувааж цацаж болно эсвэл нэг доор цацаж болно. Жишээ: 4 хувааж цацах, эсвэл 4-ийг нэг дор цацах. Хэлний доор болон дотор хацарт шингэлт хамгийн өндөр явагддаг тул цацсаны 5 секунд орчмын дотор 2/3 нь шингэж, улмаар бусад нь шингэж дуусна.

·       Залгиж уухаас шингэлт 50%-иар өндөр гэдгийг юугаар тогтоосон бэ?

·       Better You Кардиффийн их сургууль зэрэг олон их сургуулиудтай хамтарч шүршдэг витамин болон магнийн шингэлтийн талаар тогтмол туршилт, судалгаа хийж дахин баталгаажуулдаг. Ингэснээр амны салстаар шингэлт өндөр гэдгийн тогтоосон судалгааг www.betteryou.com хуудсаас үзэх боломжтой. 

·       Шүршдэг витамин нь дотор муухайрах, бөөлжих үед хэр үйлчилдэг вэ?

·       Ихэнхи эмэгтэйчүүд жирэмсний аль нэг үед дотор муухайрах, бөөлжих нь элбэг байдаг. Энэ нь ердийн, санаа зовоох хэрэггүй байдаг зүйл боловч аминдэмийн шингэлтэнд сайнаар нөлөөлдөггүй. Бидний хэрэглэж хэвшсэн залгиж уудаг аминдэмийг ходоодоор дамжуулж шингээдэг. Гэвч дотор муухайрч, бөөлжиж буй үед уусан аминдэм, шим тэжээлээ бүрэн шингээж чадалгүй гаргаж, алдах тохиолдол өндөр.  

·       Харин шүршдэг витамины шингэлт ходоодоор дамжих шаардлагагүйгээр хацрын дотор хэсэгт байрлах амны салстаар дамжин венийн судасны тогтолцоонд орж шингэлт хурдан бөгөөд сайн явагддаг.

·       Дээрээс нь маш таатай байгалийн амттай байдаг нь тааламжтай байдаг.

·     

·       Харшил өгчих шиг боллоо би яах вэ?

·       Бүтээгдэхүүний аль нэг орцод харшил өгсөн байж болзошгүй бол шууд хэрэглээг зогсоогоод үзээрэй.

·       Бүтээдэхүүний тухай гомдол байна, хаана хандах вэ?

·       Та бидэнтэй 77440550 болон info@betteryou.mn хаягаар шууд холбогдоорой.

·        

·       Д4000

·       Д витамин нь ямар гарал үүсэлтэй вэ?

·       Манай ихэнхи Д витаминыг хонины ноосонд байдаг ланолиноос гаргаж авдаг.

·        

·       Д3000 К2

·       К2 гэдэг нь яадаг витамин бэ?

·       К2 нь калий, кальц гэж андуурагддаг боловч К2 хэмээх тусдаа витамин юм. К2 нь хэвийн цусны бүлэгнэлтийг дэмждэг, витамин Д тэй хамтран кальцийн түвшинг хадгалахад тустай. 3000с дээш тунтай Д витаминыг К2той хослуулвал хамтдаа илүү үр дүнтэй хэмээн шинээр бүтээсэн, моод болж буй шинэ хослол юм.

·   

·       Нярайн

·       Хэзээнээс ууж эхэлж болох вэ?

·       Цэвэр кокосны тос, Д витамин гэсэн 2 хон орцтой тул төрсөн өдрөөс эхлэн өгч болно. 3 нас хүртэл, 3 нас хүрсэн бол жуниор буюу хүүхдийн тунг санал болгоно. Мөн эмчийн зөвлөгөөгөө дагаарай.

·       Ямар тунгаар уух вэ?

·       Эмчийн зөвлөгөөний дагуу тунг тохируулна. 1 цацалтаар 400 олон улсын нэгж тунг авах боломжтой.

·    

·       Хүүхдийн

·       Хэдээс хэдэн насанд хэрэглэх вэ?

·       3-13 настанд хэрэглэнэ. 13 нас хүрсэн бол том хүний тунгаар ууж болно гэж манай Англичууд зөвлөдөг.

·       Ямар тунгаар уух вэ?

·       Эмчийн зөвлөгөөний дагуу тунг тохируулна. 1 цацалтаар 400IU олон улсын нэгж тунг авах, өндөр тун зөвлөвөл шүршилтээ 2 (800IU), 3 (1200IU) болгож болно.

·    Том хүний мультвитамин

·       Мультвитаминд ямар ямар витамин ямар хэмжээтэй орсон бэ?

·            Better You Том хүн, хүүхдийн мультвитамин нь 14 нэн шаардлагатай, аминдэм, минералтай
Витамин А- арьс, харааны эрүүл мэндийг дэмждэг
Витамин Д- дархлааг хангах, яс, шүдний бат бөх байдал болон хэвийн булчингийн үйл ажиллагааг дэмждэг
Витамин С - дархлаа болон мэдрэлийн системийн хэвийн үйл ажиллагааг дэмжиж, ядралт, ядаргааны эсрэг үйлчилгээтэй
Витамин К- Витамин Д-тэй хамтран ясны эрүүл мэндийг дэмжиж, хэвийн цус бүлэгнэлтийг хангахад тустай
Витамин Б комплекстэй- энергийн ялгаруулалтыг дэмжиж, ядаргаа, ядралтыг бууруулахад хэрэгтэй.
Мөн Иод, Селень минералтай.
Иод нь танин мэдэхүй, мэдрэлийн хэвийн ажиллагаанд сайн бол Селень нь арьс, үсийг тэтгэдэг.
Хэрэглэх заавар: Өдөрт 4 удаа амруугаа буюу хацарны дотор ханаруу шүршээд хэдэн секунд байлгахад нэн дариу шингэлт явагдана.

·   

·      

·       Д витамины тун нь хэд вэ?

·       Д витамины тун нь 800IU.

·       Д тэй хамт хэрэглэж болох уу?

·       Болно.Хүүхдийн мультвитамин

·       Мультвитаминд ямар ямар витамин ямар хэмжээтэй орсон бэ?

·            Better You Том хүн, хүүхдийн мультвитамин нь 14 нэн шаардлагатай, аминдэм, минералтай
Витамин А- арьс, харааны эрүүл мэндийг дэмждэг
Витамин Д- дархлааг хангах, яс, шүдний бат бөх байдал болон хэвийн булчингийн үйл ажиллагааг дэмждэг
Витамин С - дархлаа болон мэдрэлийн системийн хэвийн үйл ажиллагааг дэмжиж, ядралт, ядаргааны эсрэг үйлчилгээтэй
Витамин К- Витамин Д-тэй хамтран ясны эрүүл мэндийг дэмжиж, хэвийн цус бүлэгнэлтийг хангахад тустай
Витамин Б комплекстэй- энергийн ялгаруулалтыг дэмжиж, ядаргаа, ядралтыг бууруулахад хэрэгтэй.
Мөн Иод, Селень минералтай.
Иод нь танин мэдэхүй, мэдрэлийн хэвийн ажиллагаанд сайн бол Селень нь арьс, үсийг тэтгэдэг.
Хэрэглэх заавар: Өдөрт 4 удаа амруугаа буюу хацарны дотор ханаруу шүршээд хэдэн секунд байлгахад нэн дариу шингэлт явагдана.

·      

·       Д витамины тун нь хэд вэ?

·       Д витамины тун нь 400IU.

·       Д тэй хамт хэрэглэж болох уу?

·       Эмч таны хүүхдэд 400-с дээш тун хэрэглэхийг зөвлөсөн бол болно.

·       В12

МАГНИЙН ТУХАЙ

·       Дуусах хугацаа нь хэзээ вэ? Зарим бүтээгдэхүүн дээр байхгүй байгаа нь ямар учиртай вэ?

·       Зарим бүтээгдэхүүний дуусах хугацаа нь саван дээр заасан зарим нь заагаагүй байдаг. Учир нь Англид хэрвээ бүтээгдэхүүний дуусах хугацаа нь 30 сараас дээш бол дуусах хугацааг заавал саван дээр заахыг шаарддаггүй, period after opening (PAO) / Shelf Life  буюу нээснээс хойш хадгалах хугацааг заадаг.

·       Бүгд хоорондоо ямар ялгаатай вэ? Алийг нь яаж хэрэглэх вэ?

·       Better You арьсаар дамждаг магни бүтээгдэхүүн бүгдээрээ магнийн зохих түвшинг хангах зорилготой бүтээгдэхүүнүүд юм. Харин аль хэлбэр нь танд илүү таатай, хэрэгтэй, тохиромжтой зэргээс шалтгаалан сонголтоо хийгээрэй:

·       Хамгийн өндөр тунтай: Магни спрей, гель

·       Спрей нь дотроо 5 янз байгаа бөгөөд ялгааг тус бүрээр нь тайлбарлая:

·       Цэвэр магни. Хамгийн өндөр тунтай бөгөөд цэвэр магний, хүүхэд, жирэмсэн эмэгтэй гээд хэн ч хэрэглэж болно. Газар дороос гарч ирсэн магни хлорид рашаан байгалын тэр чигээрээ л байна гэсэн үг. Хэдий усан хэлбэртэы боловч тос гэж нэрэлдэг нь тос шиг мэдрэгддэг, үйлчилдэг болохоор тэр. 10 шүршилт нь 200мг магни буюу өдрийн авахаар зөвлөсөн хэмжээний 57%-ийг хангана.

·       Булчингийн магни нь арник, чинжүү, нимбэгний тос зэрэг амин тос нэмэлтээр хийгдсэн.Эдгээр амин тос нь халаах үйлчилгээтэй тул цусны эргэлтийн нэмэгдүүлж спорт хийж буй болон хийсний дараа үед эсийн хоргүйжүүлэх үйл явцад туслана. Ийнхүү амин тос нэмсэнээр магнийн концентрац 28% болж буурсан бөгөөд 10 цацлагад 180мг магни буюу өдрийн зөвлөх хэмжээний 51%-ийг хангана. 

·       Үе мөчний магни нь магни хлорид болон 105мг глюкозамины хавсарсан бүтээгдэхүүн бөгөөд үе мөчний хэвийн үйл ажиллагааг дэмжих зориулалттай. Мөн .....болон гааны тостой тул сэнгэнэсэн тайвшруулах мэдрэмж өгнө. 

·       Нойрны магни. Нойрны магни спрейд тайвшруулах, алжаал тайлах үйлчилгээтэй бергамот, усан үзмийн үр, балжингарав цэцгийн амин тосыг нэмэж хийсэн. Ийнхүү амин тос нэмсэнээр магнийн концентрац 28% болж буурсан бөгөөд 10 цацлагад 180мг магни буюу өдрийн зөвлөх хэмжээний 51%-ийг хангана. 

·       Эмзэг арьсны магни. Цэвэр магни спретэй адилхан байгалын цэвэр орцтой боловч концентрац нь 15% болгож бууруулсан хувилбар юм. Dermatologically tested сертификаттай тул арьсыг цочроохгүй гэдэгт 100% итгэж болно. 10 цацлага нь 100мг буюу өдрийн зөвлөсөн тунгийн 28%-ийг хангана.

·       Магни гель нь дасгал хөдөлгөөн хийж буй болон хийсний дараа үед төгс тохирно. Нэг цайны халбаганы хэмжээ нь 500мг магни агуулсан буюу маш өндөр тунтай тул богино хугацаанд магнийн түвшинээ нэмэх хүсэлтэй хүмүүст нэн тохиромжтой. Яг хэрэгтэй цэг дээр үйлчлэх боломжтой тул үе мөч, булчингийн хэрэгтэй хэсэгтээ түрхэж хэрэглэнэ. Түрхсэн даруй шингэлт явагдаж эхлэх тул тайвшруулах, ерөнхий биеийн эрүүл мэндийг тэтгэхэд туслана.

·       Давхар бие чийгшүүлэх хүсэлтэй бол: Магни лосьон 5мл нь 120мг, хүүхдийн нойрны лосьон 5 мл нь 35мг, биеийн тос 5мл нь 75мг магнитай.

·       Алжаал тайлж, өөртөө цаг гаргахад: Магни ванны давснууд 1кг-д 100мг магни, 750гр-д 90 мг магнитай. 

·       Түрхэхэд бага зэрэг хорсоод байх юм, ямар учиртай вэ?

·       Юун түрүүнд магни хүний биед өөрт ньбайдаг, чухал үүрэгтэй эрдэс учраас энэ нь харшил биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Харин хүний биеийн эсийн магнийн хэмжээ дутагдалтай гэдгийг илтгэж байгаа бөгөөд том ширхэгтэй магниин молекул таны арьсны давхаргаруу шингэж орох гэж үед гардаг мэдрэмж юм.

·       Магнийг арьсаар хэрэглэхэд ихдүүлнэ гэж байх уу?

 

·       Та энэ талаар санаа зовох хэрэггүй. Магнийн дээд түвшинг амаар залгиж уух тохиолдолд зориулж гаргасан байдаг. Яагаад гэвэл магнийн хэтрүүлж уувал өтгөн шингэлэх үйлчилгээтэй тул. Бөөрний архаг өвчлөлтэй л биш бол хүний бие хэтэрсэн хэмжээний магнийг өөрөө биеээсээ хөөх чадвартай байдаг.

·        

·       Ямар ч тохиолдолд хамгийн түрүүнд эмчдээ үзүүлж, эмчийн заавраар нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэхийг бид зөвлөдөг. 

 

·       Жирэмсэн үед арьсаар шингэдэг магни бүтээгдэхүүнүүдийг хэрэглэж болох уу

·       Арьсаар шингэдэг магни бүтээгдэхүүнийг жирэмсэний үед хэрэглэх нь огт аюулгүй бөгөөд тун хэмжээнд хязгаар заадаггүй. Жирэмсний үед зарим төрлийн амин тосыг хориглодог боловч манай бүтээгдэхүүнүүдэд ордог амин тосууд (Тархины ванны нунтагны базиликаас бусад) аюулгүй зэрэглэлд ордог. 

·       Арьсаар шингэдэг эдгээр бүтээгдэхүүнүүдийг амаар хэрэглэж болох уу?

·       Better You Магни биеийн спрей, эмзэг арьсны спрей, ванны нунтагууд бүгд байгалийн цэвэр магни хлорид тул амаар хэрэглэхэд ямар ч аюул байхгүй. Маш цэвэр, ариун эх үүсвэрээр гаргаж авдаг тул хүний үйлдлээс шалтгаалсан бохирдолгүй, хүний хэрэглээнд аюулгүй гэсэн үг юм. Гэхдээ магни байгалийн тайвшруулагч тул амаар ихийг уувал өтгөн шингэрүүлнэ. Харин арьсаар дамжуулж шингээснээр ходоодоор дамжиж, улмаар өтгөн шингэрүүлэхгүй давуу талтай. Тийм учраас илүү өндөр тунг арьсаараа авах боломжтой юм.

 

·       Бүтээгдэхүүний чанар, харшлын тухай санал, гомдол гарвал яах вэ?

Гомдлын тухай дэлгэрэнгүй бичиж авч, тухайн бүтээгдэхүүний стикер шошго дээрх тоо үсэгтэй дугаарыг заавал тэмдэглэж авна, энэ дугаар үгүй бол гомдол бүртгэх боломжгүй болдог. Бүртгэсэн мэдээллээ info@betteryou.mn лүү цаг алдалгүй илгээнэ. 

·       БАЙГУУЛЛАГЫН БОРЛУУЛАЛТ

·       Бид хямдралтай нөхцөлөөр албан байгууллагуудад борлуулалт хийдэг, дэлгэрэнгүй мэдээллийг info@betteryou.mn -руу бичиж авах боломжтой. Мөн байгууллагын ажилтнуудад зориулан эрүүл мэндийн зөвлөгөөт хямдралтай худалдаа зохион явуулдаг.

 

 

 

 

Нүүр
Бүх бараа
Хайх
Бүртгэл