Better You үүсгэн байгуулагчийн ярилцлага
BETTER YOU компани нь 17 жилийн өмнө Англи улсад үүсгэн байгуулагдсан байгалийн гаралтай эрүүл мэндийн бүтээгдэхүүний инновацлаг компани бөгөөд витаминыг шүршиж хэрэглэх, магнийг арьсаар шингээж хэрэглэх технологийг дэлхийд анх удаа зохион бүтээж нэвтрүүлсэн юм. BetterYou-ийн бүтээгдэхүүнүүд хэрэглэгчдийн болон эрүүл мэндийн салбарын олон тооны шагналын эзэн бөгөөд Английн Хатан хааны шилдэг бизнесүүдэд олгодог шагналыг 'Инновац' ангилалд 2021 онд хүртсэн гэдгээрээ хамгийн ихээр бахархдаг. Better You брэндийн үүсгэн байгуулагч Эндрю Томастай хийсэн ярилцлагыг хүргэж байна.
Хамгийн түрүүнд витаминыг яагаад амруу шүршдэг хэлбэрээр хийх болсон тухай асуумаар байна.
Хэдэн мянган жилийн өмнө хүмүүс байгалийн гаралтай хоол хүнс л хэрэглэдэг байсан. Гэвч сүүлийн хэдэн жилд хүнсийг маш ихээр боловсруулж, генийн өөрчлөлттэй ч бүтээгдэхүүн их байдаг болсон. Харамсалтай нь хүний хоол боловсруулах эрхтэн анхнаасаа тэр хиймэл хүнснүүдийг боловсруулахад зориулагдаагүй тул боловсруулж, шингээх нэн хүндрэлтэй байдаг. Үүнээс болоод Целиак буюу цавуулаг боловсруулах боломжгүй эмгэг, эсвэл Irritable bowel syndrome (Эсвэл их гүйлгэж эсвэл өтгөн хатдаг эмгэг), Кроны эмгэг гэх мэт олон төрлийн эмгэгүүд ихээр бий болсон. Эдгээр эмгэгтэй хүмүүс залгиж уусан витаминаа бүрэн тунгаар шингээж авч чаддаггүй. Шүршдэг витамин хоол боловсруулах эрхтэнийг алгасч, амны салстаар цусанд шууд шингэдэг тул дээрх эмгэгтэй хүмүүст маш тохиромжтой шийдэл болж өгдөг.
Бидний хийсэн шингэлтийн судалгаагаар витаминыг амны салстаар шүршиж хэрэглэн цусны эргэлтээр шингээх нь залгиж уухаас 52%-иар илүү өндөр байдаг. Амаар залгиж уудаг эм, витамин нь хэдийнээ ахадсан ачаалалтай хоол боловсруулах эрхтнээр дамждаг тул шимэгдэлт нь буурдаг. Тийм болохоор Д, В12, С, мультвитамин зэрэг өдөр тутмын витаминаа амандаа шүршээд л авчихна гэхээр их үр дүнтэй.
Мөн Англид нийт хүн амын 40% нь эм, витаминыг залгиж уух боломжгүй эсвэл хүндрэлтэй байдаг. Бидний өнөөгийн завгүй амьдралын хэв маягаас үүдэн хэрэглэгчид шимэгдэлт өндөр төдийгүй амар, хялбар хэрэглээтэй бүтээгдэхүүнээр эрүүл мэндээ тэжээж, хамгаалах хүсэлтэй болсон зэрэг үндсэн шалтгаануудын улмаас манай бүтээгдэхүүнүүд бий болсон.
Танай үндсэн бүтээгдэхүүн болсон Д витамин ямар ач тустай вэ. Ер нь бид яагаад Д витаминыг хэрэглэх ёстой байдаг вэ?
Хүмүүс бид нарны амьтад, нар үзэж байж амьд байж, аз жаргалыг мэдэрч, хөгжиж цэцэглэдэг. Бидний дархлааг дэмжиж, ясыг бэхжүүлдэг Д витамин нарны UVB туяа арьсны ил хэсгүүд дээр тусч нийлэгжсэнээр үйлдэрлэгддэг. Гэхдээ арьсаа нарны тос болон бусад зүйлээр хамгаалаагүй арьсны ил хэсэгт гэсэн үг. Гэвч UVB туяа шил нэвтэлж чаддаггүй, үүл нарыг халхалсан үед ч мөн адил. Жишээ нь нартай өдөр офист сууж байхдаа Д витаминаа авч байна гэж бид эндүүрдэг гэвч UVB туяа цонх нэвтэлж орж чаддаггүй.
Эрт дээр үеийн хүмүүсийг аваад үзвэл тэд бараан арьстай, бараан үс, нүдтэй байсан тул арьс түлэгдэх магадлал тун бага мөн Д витамины хэрэгцээ бага байсан. Харин хүмүүс экваторын хойд зүгт нүүж илүү цайвар арьстай, цэнхэр нүдтэй болох тусам витамин Д гээ илүү сайн авах боломжтой болсон.
Тэгэхээр бид хангалттай нар үзэж байсан ч нарны ямар туяаг, яаж авахаас шалтгаалж витамин Д гээ бүрэн авч байгаа эсэх нь хамаарах юм байна. Мөн хоол хүнсээрээ Д витаминаа авах боломж хэр байдаг билээ?
Мэдээж байгалийн аргаар витаминаа авах нь хамгийн зөв. Хүн өдөрт 20 мин майк, шорттой буюу биеийн ихэнхи хэсэгээ ил гаргаж байж өдрийн Д витаминаа авдаг. Ингэхдээ ил гарсан арьс нь нарны тосоор хамгаалагдаагүй байх ёстой байдаг. Гэтэл бид жилийн хэдэн сард нь тэгэх боломжтой байдаг билээ. Англи, Монгол зэрэг экваторын хойш байрлалтай улсуудад бүр хэцүү.
Дан хоол хүнсээрээ витамин Д авах боломжтой хүмүүс гэвэл хойд туйлд амьдардаг, хүнсэндээ Д витаминаар баялаг загас, далайн гаралтай хүнс хэрэглэдэг эскимо хүмүүс л байх. Гэвч тэдний хувьд ч загаснаас авах витамины хэмжээ нь өөр өөр байдаг. Байгалийн усанд чөлөөтэй сэлдэг загас витамин Д өндөртэй байхад загас үржүүлгийн газрын загас бага Д витамин агуулах жишээтэй. Мөн загасны төрлөөсөө ч витамины хэмжээ нь хамаардаг. Тийм болохоор Д витаминыг нар, хоол хүнснээс хангалттай авах боломжгүй тул зайлшгүй нэмэлтээр авах ёстой витаминуудын нэг гэж үздэг.
Тийм болохоор дэлхийн олон оронд Д витаминыг нэмэлтээр авахыг төрөөс буюу эрүүл мэндийн яамнаас зөвлөдөг байх нь. Төрөөс тэр энэ витаминыг нэмэлтээр авах хэрэгтэй гэж тэр бүр зөвлөөд байдаггүй атлаа Д витаминыг зөвлөдөг нь маш чухал үндэслэлтэй болоод л зөвлөдөг байх нь.
Английн төрөөс тунг нь бас нилээд болгоомжтой заагаад байдаг боловч одоо нэмээд байгаа. Бидний үзэж байгаагаар экваторын хойд хэсэгт амьдарч байгаа улсуудад насанд хүрсэн хүний өдрийн тун 3000IU байвал зохимжтой. Зөвхөн хэвийн Д витамины түвшинтэй хүний өдөр тутмын хэрэглээ. Шүршдэг витамины тунг тогтоох хамгийн энгийн арга нь 25кг жин тутамд 1000IU тун зөвлөдөг. Тэгэхээр над шиг 75кг жинтэй хүн 3000IU тун хэрэглэвэл зохистой гэхдээ зөвхөн хэвийн түвшингээ хадгалж барих зорилгоор. Харин архаг дутагдалтай тохиолдолд бид эхний сард ердийнхөөс 3 дахин тун, 2-р сард 2 дахин гэх мэтээр хэрэглэж хэвийн түвшинд хүргэхийг зөвлөдөг.
Бүтээгдэхүүнийг хэрэглээд үр дүнтэй гэдгийг яаж мэдэх вэ? Хэрэглэсний дараа шинжилгээ өгөх хэрэгтэй юу. Шингэлтийн талаар олон тооны судалгаа хийсэн, үүн дотор Кардиффийн их сургуультай хамтран шимэгдэлтийн тухай судалгаа хийдэг гэдгийг нь мэдэх юм байна
Бид олон тооны шингэлтийн судалгаа хийсээр байгаа, тэр дундаа Английн Кардиффийн их сургуультай нягт хамтран ажилладаг бөгөөд манай бүтээгдэхүүн бүр Др. Хөрд болон түүний багаар шалгагддаг. Мөн бид судалгаа, туршилт хийдэг байгууллага, их сургууль зэрэг гуравдагч газруудад бүтээгдэхүүнээ өгч, шинжлүүлдэг.
Манайх шиг хэрэглээний цоо шинэ арга нэвтрүүлж байгаа тохиолдолд мэдээлэлээ түгээх, ойлгуулах нэн чухал байдаг. Бид олон тооны лаборатортой хамтарч ажилладаг бөгөөд хамгийн түрүүнд NHS буюу Английн үндэсний эрүүл мэндийн байгууллагатай хамтран Д витамины түвшин тогтоох шинжилгээг сүүлийн 9 жил тасралтгүй хийж байна. Энэ олон судалгааг бид хийдэг учраас анх Д витамины түвшин хэд байж байгаад шүршиж хэрэглэсний дараа хэд болж, ямар үр дүнтэй байдгийг мэддэг.
Мөн бид Англид Д, Б12 витамин болон төмрийн түвшингээ гэртээ үздэг оношлуур санал болгож хэрэглэхээс өмнө болон дараа нь витамины хэмжээгээ үзэхийг санал болгодог. Цаашдаа өшөө олон төрлийн витаминыг гэртээ үзээд, шуудангаар илгээн лабораторт шинжлүүлдэг оношлуурыг нэвтрүүлэхээр ажиллаж байна.
Учир шалтгаан, тоон үзүүлэлтээс илүүтэйгээр шинж тэмдгийг хүмүүс их хардаг. Ядраад байдаг боллоо, яс янгинаад байна, толгой өвдөж, хараа муудаад байна гэх мэт..Өөр өвчний шалтгаанаар эдгээр шинж тэмдгүүд илэрч байж болно гэхдээ нилээн урт хугацааны туршид витамин, эрдэсийн дутагдалаас болж илэрч буй ч байж болдог.
Үүнийг илүү өөр дээрээ мэдрээсэй гэдэг үүднээс бид бүтээгдэхүүнээ хэрэглэхээ түр зогсоогоод үзээрэй гэж зөвлөж, туршиж байсан. Тэр тусмаа витамин Д нь ганц нэг удаа хэрэглээд болчихдог биш тогтмол авч байх ёстой витамин учраас. Хүмүүс тухайн витамин, бүтээгдэхүүн ямар ач холбогдолтой, хүний биед яаж нөлөөлдөг тухай хангалттай ойлголттой болсон тохиолдолд өөрийн эрүүл мэндийн асуудлыг шийдэх боломжтой болдог. Эрүүл мэндээ хэр тордох нь бидний л гарт байдаг зүйл гэж бид итгэдэг. Шүршдэг витаминыг хүн бариад, амруугаа цацахдаа өөрийн амьдрал, эрүүл мэнддээ өөрөө эзэн болж байгаа тэр мэдрэмжийг авч байгаа гэдгээ мэдэрдэг болохоор их таашаадаг.
Мөн амруугаа нэг шүршээд л Д витамины өдрийн тунгаа авчихдаг болохоор үнэхээр амар хэрэглээ байдаг. Хүүхдүүд витаминаа цацуулах гээд амаа ангайгаад хүрээд ирдэг болсон.
Тийм шүү. Манай 3, 5 настай хүүхдүүд төрсөн цагаасаа эхлээд шүршдэг витаминаа хэрэглэж байгаа. Манай 28 настай хүү ч мөн адил компаниа үүсгэн байгууласнаас хойш хэрэглэж байгаа.
Жишээ нь энгийн дундаж насны биднээс гадна ахмад хүмүүс өдөрт олон тооны залгиж уудаг том таблет, каспулан хэлбэртэй эм, витамин уудаг. Эмчийн заавраар өдөрт 3 өөр төрлийн эм уудаг хүн өдөрт 7-11 ширхэг эм ууж таарах байх. Үүндээр нэмээд ахиад нэг эм, ахиад нэг витамин залгиж ууна гэдэг хүнд өөрт нь таагүй байхын зэрэгцээ ходоодонд нь маш хүндрэлтэй. Нэмээд тэдгээр эмнүүд нь витаминтай нь харшилж болохоор тохиолдол ч байдаг.
Таны хэлж байгаачлан шүршдэг витаминд хүүхдүүд их дуртай байдаг. Манай 3 настай хүүхэд витаминыг залгиж хэрэглэж чаддаггүй учраас амруу нь ганц шүршээд л болчихдог.
Шүршдэг витамины зэрэгцээ манай арьсаар шингэдэг магни бүтээгдэхүүнүүд ч бас хэрэглэхэд их амар байдаг. Эхнэр маань жирэмсэн байхдаа нилээн хүндрэлтэй байсан, булчин нь зангираад хөдлөж чадахаа больчихдог. Тэр үед нь шөнө ч байсан хамаагүй ваннаа халуун бүлээн усаар дүүргээд ванны магни нунтагаа хийж хэвтүүлдэг байсан. Ингэж магнигаар баялаг усанд хэвтээд удалгүй өвчин нь намдаж, тайвширдаг байсан. Магни үр дүнтэйгээс гадна жирэмсэн эмэгтэйчүүдэд огт аюулгүй гэдгээрээ онцлог. Яагаад гэвэл бид байгалийн чанартай цэвэр орцыг ашиглаж, хэрэглэхэд хялбар болгоход л их анхаарч ажилладаг. Энэ бүх бүтээгдэхүүнүүдээ би гэр бүлдээ хэрэглэдэг, чанар, үр дүнд нь 100% итгэдэг.
Хоолны өмнө хойно гэх мэт уух заалт байдаг уу?
Шүршдэг витамин нь шингэлт өндөртэй шингэн бүтээгдэхүүн тул өдрийн хэзээд ч амруугаа цацаж хэрэглэж болдогоороо онцлог. Олон цацах тунтай бүтээгдэхүүнийг өдөрт тоогоор нь хувааж цацаж болно эсвэл нэг доор цацаж болно. Жишээ: 4 хувааж цацах, эсвэл 4-ийг нэг дор цацах. Витамин Д-гээ цацачихаад, С витаминаа залгуулаад цацаж болно. Хэлний доор болон дотор хацарт шингэлт хамгийн өндөр явагддаг тул цацсаны 5 секунд орчмын дотор 2/3 нь шингэж, улмаар бусад нь шингэж дуусна гэж үздэг. Бид саяхан шүршдэг витаминаа амны аль хэсэгт шүршвэл илүү сайн шингэх тухай судалгаа хийж үзсэн юм, ингэхдээ хэлний доорхи нь илүү өндөр байх гэж дотроо таамагласан юм. Гэтэл судлаад үзэхээр 2 завьж буюу хацарны дотор 2 талд шүршихэд тэр даруй ¾ нь амны салстаар дамжин цусны эргэлтээр шингэдэг болохыг нотолж харсан. Үлдсэн хэсэг нь ам, хоолойны бусад хэсгээр удалгүй шингэдэг.
Д витаминаас гадна витамин В12-ийн дутагдал, шингэлтийг бид хэдэн жил судлаж байгаа. В12 мэдрэлийн системийг дэмжиж, эрч хүч ялгаруултанд тусладаг витамин бөгөөд ходоодонд шимэгдэхдээ тун тааруу байхын зэрэгцээ дутагдалтай хүмүүсийн тоо их өндөр байдаг. Жишээ нь Өмнөд Африк, Япон В12 витамины зохистой тунгийн хэмжээгээ нэмэж, Англиас лав өндөр болгосон. Тэгэхээр Англид В12-н дутагдалтай гэсэн хүн Японы жишгээр нэн дутагдалтай ангилалд орно.
Шүршдэг витамины адилаар Better You магни бүтээгдэхүүнүүд залгиж ууж ходоодонд ачаалал өгөлгүйгээр арьсаар дамжин биенд шингэдэг. Магни дотроо олон янз байдаг хэдий ч бид бүтээгдэхүүндээ зөвхөн магни хлоридыг хэрэглэдэг. Магни хлорид нь байгалийн цэвэр орц бөгөөд хамгийн гол нь амархан задардаг тул шингэлт өндөртэй байдаг. Жишээ нь манай ванны нунтагийг агаарт ил гаргаад 30 минут болоход задралт явагдаж эхэлдэг. Цагийн дараа илүү усан тунгалаг өнгөтэй болдог буюу задралт хурдан, шингэлт өндөртэй магни гэдгийг харуулдаг. Better You магни бүтээгдэхүүнүүд нь ванны нунтаг, спрей, лосьон, тос, гель гээд олон янзын хэлбэрээр хэрэглэх боломжтой байдаг. Заавал аль нэг үед гэлгүй өдрийн туршид хольж хэрэглэхэд бүр тохиромжтой. Жишээ нь өглөө усанд орсоны дараа биендээ лосьоноо түрхээд, орой нь магнитай ваннд хэвтсэний дараа магни спрейгээ хэрэглэх гэх мэт. Магнийг таблетаар уудаг хүмүүс ч гэсэн өдрийн турш бага багаар олон удаа хэрэглэх нь зөв байдаг. Хамгийн гол нь аль нь танд хэрэглэхэд таатай байна, тун нь хэр их байна зэргийг харж сонголтоо хийхийг зөвлөж байна.